НИЙГЭМСПОРТ

Засгийн газар: Цахим наадмыг хойшлуулахгүй

Өнөө жилийн улсын наадмыг цахимаар тэмдэглэн, аймаг, сумынхыг өнжих шийдвэр Засгийн газраас гаргасан билээ. Үүний дараа цахим наадмыг хойшлуулах санал гарсан.

Тэгвэл өнөөрийн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр энэ саналыг хэлэлцсэн гэх мэдээлэл бий. Энэ тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өгөхдөө, цахим наадмыг хойшлуулахгүй, өмнөх шийдвэр хэвээрээ гэж мэдэгдлээ.

Ингэснээр улсын наадам долдугаар сард цахимаар болох нь.

Сонирхуулахад, цар тахлын халдварын улмаас өнгөрсөн жил улсын наадмын мөн цахимаар тэмдэглэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-06-23 16:11

Цахимаар наадах гэж яахыг хэлэх вэ? Бөхчүүд нь цахимаар барилдах болж байна уу? Морь сур хоёрыг ч яах вэ цахимаар явуулж болох юм гэж бодъёо. Угтаа үзэгчгүй наадам гэвэл л арай оновчтой баймаарсан.

Холбоотой мэдээ

Back to top button