НИЙГЭМ

Хөвсгөл аймгийн Байгаль орны газрын дарга ажилтнаа хэвтэрт ортол зодсон уу

Хөвсгөл аймгийн Байгаль орны газрын дарга Г.Энхбаяр ажилтнаа хэвтэрт ортол зодсон тухай мэдээлэл цахим орчинд түгээд буй.

Тодруулбал, тэрбээр энэ сарын 17-18-нд шилжих шөнө ажилчидтайгаа Арбулаг суманд ажлаар явах үеэрээ архидан согтуурч, нэр бүхий ажилтнаа зодож гэмтээсэн байж болзошгүй байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогч Н нь өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд тархи, нүүрэндээ гэмтэл авсан байна.

Уг асуудлаар хохирогчийн ар гэрээс хэвлэлд өгсөн тодруулахад, “Байгаль орчны газрын дарга Г.Энхбаяр хүн зодсон хэрэгтээ огт гэмшихгүй байгаа  бөгөөд, уулчлалт ч гуйгаагүй байна. Тэр бүү хэл Э.Нямдавааг өөрөөсөө болж зодуулсан хэмээн үл тоож байгаа” гэжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Хохирогч гэгдэж байгаа эр нь өөрөө эхэлж даргыгаа өдөж зодож эхэлсэн гэсэн байх харин дарга нь зөрүүлээд нэг удаа гараа явуулсан юм байх, харилцан зодоон эр улсын дунд байдаг л байх

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button