УЛС ТӨР

Ж.Сүхбаатар: “Ковидын хуульгүй л бол хүний амь аврахгүй” гэж индэр дээрээс хэлж болохгүй

УИХ-ын чуулганаар “КОВИД-19”-ийн цар тахлын хуулийг сунгаж хэрэглэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Цар тахлын хуулийг сунгахгүй бол иргэдийнхээ амь насыг аврахгүй гэж байгаагаас өөрцгүй” хэмээн ярьж хуулиа сунгахгүй бол чухам болохгүй тухай ярив. Энэ хуульгүй л бол иргэдийн амь нас үрэгдээд байх юм гэнэ.

Харин түүний эл үгэнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: “Ковид”ын хуультай учраас хүний амь авраад байгаа. “Ковид”-ын хуульгүй бол Монгол Улсын Засгийн газар хүний амь аврахгүй гэсэн үг биш шүү дээ. Манай улс чинь гамшгийн тухай хуультай шүү дээ. Цар тахлын хууль гаргасан улс орон дэлхийд олон биш. Цөөхөн улс онцгой нөхцөлд л хэрэглэсэн байх. Энэ хууль байхгүй болчихвол би хүний амь аврахгүй гэж УИХ-ын индэр дээрээс хэлж болохгүй шүү дээ. Энэ чинь хугацаатай хууль” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button