УЛС ТӨР

Б.Энхбаяр: Хууль сунгахгүй бол шалтгалтгүй томилогдсон хүмүүс ирэх сарын 01-нд чөлөөлөгдөнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цар тахлын тухай хуулийг сунгах эсэхийг хэлэлцэж буй юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “Ковид”-ын хуулийг сунгахын цаад учиг бол төрийн албанд маш олон хүн томилсон. Хуулийн үр дүнд баахан түр даргатай болсон. Сунгахгүй бол энэ хүмүүс долдугаар сарын 01-нд чөлөөлөгдөнө. Өнгөрсөн хугацаанд хичнээн хүн шалгалт өгөлгүйгээр түр томилогдсон бэ. Засгийн газраас асууж байна.

“Эрүүл мэндийн даатгалын хууль”, “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль” байж байхад Засгийн газар эрүүл мэндийн сангийн хөрөнгийг захиран зарцуулна гэж оруулж ирж байгаа. Хуулиасаа давсан журам гаргаж ирж болох уу” хэмээн асуув.  

Шадар сайд С.Амарсайхан: Хэдэн хүнийг ажилд томилох гээд байгаа юм биш. Цар тахалтай тэмцэхэд аливаа саадыг арилгаж, хүндрэлтэй нөхцөл байдлыг зохицуулахад л гээд байгаа юм. Хүн томилох нь тусдаа асуудал” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button