Нийгмийн

TАKESAN MISO RAMEN: Олон сар ажилласангүй, дахиж “хоригдож” чадахгүй

Takesаn miso ramen хоолны газар дахиж хөл хориулж чадахгүй хэмээн мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд:

Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.

Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нилээд олон сар ажилласангүй.

Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй монгол улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна.

Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ.

 Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү.

Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна.

Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно.
Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна.
Хамтдаа, ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмээ барьж, ковидтой тэмцэж, эдийн засгаа сэргээцгээе.

УОК, Мэргэжлийн хяналтын болон хууль хүчний байгууллагууд ТОРГОХ• ХҮЧЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСООХ арга хэмжээнүүдээ төр засагт ч адилхан хэрэгжүүлнэ үү. Мөн үйлчилгээний чиглэлээр нь хавтгайруулалгүй, байгууллага нэгж бүрт халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа эсэх дээр хяналт тавьж, зөрчлийг арилгуулж, хязгаарлалт тавьж хариуцлага тооцож ажиллана уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-24 13:07

Танайх ганцаараа биш улс даяар, цаашлаад дэлхий даяар эдийн засаг хүмүүсийн аж амьдрол хэцүү байна. Өөрсдийнхөө төлөө нийтийг турхирахаа боль

Зочин
Зочин
2021-06-24 13:10

Энэ сэтгэгдэл бичсэн хүнд Чи Битгий Хуцаа

Зочин
Зочин
2021-06-24 13:38

Хүмүүс эрүүл бас амьд байж л танайхаар үйлчлүүлнэ.

Зочин
Зочин
2021-06-24 13:39

Та нар япондоо очоод бизнесээ хийгээч. Хөл хорихгүй бол энэ хэдэн мглчууд үхэх гээд бна. Та нар бол япон руугаа л явчихна. Та нар хувиа бодож байгаа бол Бид бас амиа бодоод хөл хорио тогтоомоор л байна шүү дээ

зочин
зочин
2021-06-24 14:39

Busad orni horio chini ajillah tsagiig ni l hyazgaarladag bolohoos bur haadaggui yum bna shdee Japand tiim bna

Зочин
Зочин
2021-06-24 20:39

Зөв өө зөв. Арай л дэндэж бна. Мангуунуудад с�##�аавч өгөх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button