УЛС ТӨР

У.Хүрэлсүх юу амлав: Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлнэ

Маргааш буюу зургадугаар сарын 25-ны баасан гарагт Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх тангараг өргөнө. Ингэснээр албан ёсоор Ерөнхийлөгчийн албыг хашиж эхлэх юм.

Түүний томилогдох өдрийг угтан, сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй өрсөлдсөнийг сануулж байна.

У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн нэгдүгээр бүлэгт баялгийн тэгш хуваарилалтын тухай анхаарал татах заалт багтсан байдаг.

Тодруулбал, 1.1.14-т байгалийн баялгийн үр шимийг ард түмэнд тэгш хүртээмжтэй хуваарилахын тулд Засгийн газарт тууштай дэмжлэг өгч ажиллана гэж заасан. Түүний хувьд “Баялагтаа эзэн Монгол” уриатай нэр дэвшсэн.

Мөн 1.1.15-д тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлж, өндөр орлогод их, бага орлогод бага татвар ноогдуулдаг тогтолцоог бий болгоно гэж заасан. Олон нийт энэ заалт дээр өөр, өөр байр суурьтай байна. Гаднын өндөр хөгжилтэй орнуудын татварын тогтолцоо ийм байх нь бий.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button