ДЭЛХИЙ

Уайтхаус гэр бүлээ далайн эргийн клубд гишүүнчлэлтэйг зөвшөөрчээ

Роуд Айландын Ардчилсан намын сенатч Шелдон Уайтхаус лхагва гарагт тус мужийн нэгэн онцгой далайн эргийн клубтэй гэр бүлийнхнээс нь гишүүнчлэлтэй гэх асуудалд зөвшөөрсөн байр суурь илэрхийлжээ. Мөн тус клубын “олон талт байдалгүй” талаар өмнө нь дурдаагүйдээ уучлал хүссэн байна.

Сенатч нь орон нутгийн мэдээллийн агентлагаас тэрхүү клуб нь зөвхөн цагаан арьст гишүүдтэй гэж  мэдэгдсэний дараа багагүй шүүмжлэлд өртөөд байсан юм. Тэрбээр саяхан Род-Айлендад байрладаг мэдээллийн сайтад ярилцлага өгөхдөө “Клубын удирдагчид олон талт байх асуудал дээр ажиллаж байгаа. Хараахан шийдэж чадаагүй нь харамсалтай  байна” хэмээжээ. Түүнчлэн Уайтхаус өөрөө биш, харин эхнэр нь далайн эргийн клубд гишүүнчлэлтэйг онцолсон.

Сенатч хэлэхдээ “Би гарсан мэдээллийг шалгасан. Нэгдүгээрт, энэ мэдэгдэл буруу байна. Клубд олон талт байдал бий. Цагаан арьст бус гишүүд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хоёрдугаарт, олон талт байдлыг сайжруулах нь энэ клубын зорилт, тэргүүлэх чиглэлүүдийн нэг” хэмээгээд үргэлжлүүлэн “Намайг тус клубээс гарахыг хүссэн дуудлагууд ирж байна. Гэхдээ би тэнд гишүүнчлэлгүй учир гарах боломжгүй. Мөн эхнэртээ эсвэл бусад гишүүдэд клубээс гарахыг санал болгохгүй. Миний гэр бүлийн харилцаа тэдэнд ямар нэг зүйл хийхийг нь заадаг төрлийнх биш” гэлээ.

Уайтхаус нь дэвшилтэт ардчилсан үзэлтэй сенатч гэгддэг бөгөөд арьс өнгөөр ялгаварлахтай тэмцэх зорилготой хууль тогтоомжийг дэмжиж ирсэн нэгэн. Тэрбээр хар арьст хүмүүсийг боолчлолоос чөлөөлсөн өдөр болох зургаадугаар сарын 19-нийг нийтийн амралтын өдөр болгох хуулийн төслийг санаачилсан 60 сенатчийн нэг аж.

                                                            Эх сурвалж: https://edition.cnn.com/

                                                            О.Энхжин

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button