УЛС ТӨР

Г.Дамдинням: Кино урлаг бол бизнес, гишүүд ойлгож дэмжээрэй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл дарга, гишүүдээ сонгох гэж бөөн юм болдог. Ийм зөвлөлүүд битгий бий болоосой. Кино хийж үзсэн, киночдынхоо зовлонг мэддэг хүнээ олж оруулах хэрэгтэй. Улс төрөөс ангид хүн байх хэрэгтэй гэв.

Соёлын сайд Ч.Номин: Энэхүү хуулийн есдүгээр зүйл тэр чигээрээ зөвлөлийн талаар бий. Кино урлагийн салбарт 5-аас дээш жил ажилласан 7 хүн байхаар тусгасан. Зөвлөл нийт 11 хүнтэй бусад 4-ийг нь төрөөс томилно. Журмыг Засгийн газраас батална гэж хариулав.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Кино урлаг бол тэр чигээрээ бизнес. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж буй анхны хууль болох Кино урлагийг дэмжих хууль орж ирж байна. Гишүүдээсээ ойлгож, дэмжээрэй гэж хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button