Нийгмийн
Д.Сумъяабазар: Хоолны газруудыг ажиллуулахад татгалзах зүйл байхгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар, Монголын ресторан зоогийн газрын холбоо ГҮТББ-ын удирдлагууд, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагуудтай хамтарсан уулзалт хийж байна.
Тэрбээр “Ирэх бямба гарагт Соёлын төв өргөөнд 2000 гаруй хоол үйлдвэрлэлийн төлөөлөлтэй уулзаж, нүүр нүүрээ харж дүрмээ тохиръё. Хариуцлагын гэрээнд бүгдээрээ гарын үсэг зуръя. Дэглэмээ бариад хуралдъя.
Ингээд манай холбогдох дарга нартай ярилцаад, тал талдаа хяналтаа тавиад ажиллуулахад болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Хотын засаг даргын хувьд татгалзах зүйл байхгүй. Дэмжмээр байна. Гол нь дүрэм журмаа сайн тохирмоор байна” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.