НИЙГЭМ

Сонгинохайрхан дүүргийн XIII хорооны бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж байна

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм.

Тэдгээрийн нэг болох 13-р хороонд энэ онд Улс, Нийслэл, Орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

СХД-ийн 13-р хорооны Засаг дарга Д.Очгэрэл “Манай хорооны хувьд нийтийн эзэмшлийн талбай ихтэй. Иргэдээ ая тухтай амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тухай онд 8,9 дүгээр байрны голд ногоон төгөл байгуулж байгаа мөн дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгөхөөр болсон. Энэ ажил 7 сар гаргаад эхлэх төлөвтэй” байгааг хэлсэн юм.

13-р хороонд 2021 онд хийгдэх ажлын төлөвлөгөө: Тодруулбал,

  • Дүүргийн Засаг даргын санаачилгаар бичил цэцэрлэгт хүрээлэн хийгдэнэ. Хөл бөмбөгийн талбайн урд талбайд
  • 13 дугаар хорооны төлөөлөгч Б.Золбоогийн санаачилгаар 8,9 дүгээр байрны нийтийн эзэмшлийн гол талбайд “Ойн төгөл хослол зохиомж”-ийг Нийслэлийн ЗАА-с хэрэгжүүлж байгаа. Тус ойн төгөлд 3 төрлийн 555 мод, бут, сөөг, зүлэгжүүлэлтийг тарьсан байна. Ажлын явц 70 гаруй хувьтай явж байгаа бөгөөд ирэх 11 сард бүрэн хүлээлгэж өгөхөөр болсон. Мөн хорооны иргэн Д.Болд хорооны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 80 ширхэг мод өгч ногоон орчин бүрдүүлсэн.
  • Улсын төсвийн хөрөнгөөр: 10-р байрны 1-4 орцын дээврийн засварын ажил
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр : 8 дугаар байрны 3, 11, 12 орц, 9 дүгээр байрны 10-р орцын зүүн талын авто зогсоолын ажлууд тус тус хийгдэхээр зураг төслийн ажил дууссан. Удахгүй ажил эхэлнэ.
  • Дүүргийн төсвийн хөрөнгөөр : Хорооны “Залуус гудамж” дагуу гэрэлтүүлгийн ажлууд тус тус хийгдэх болно.

ХОРОО САЙХАН БОЛ ХОТ САЙХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button