УЛС ТӨР

Б.Жавхлан: ЭМ-ийн салбарт 321.2, иргэдийн орлогыг хадгалахад 618 тэрбумыг зарцуулна

Төсвийн тодотгол, бондын талаар Сангийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр салбарын сайд Б.Жавхлан дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр “2021 оны төсвийн гүйцтгэлд тодотгол хийж, УИХ-д өргөн барихаар бүлгийн хуралд танилцууллаа. Энэ онд эдийн засаг V хэлбэртэй ажиглагдаж байгаа. 3-4 хувийн өсөлттэй. Эдийн засгийн өсөлт гэхдээ хангалттай биш байна. Мөнгөний нийлүүлэлт 30.5 хувьтай байгаа нь эдийн засгийн өсөлт сэргэж байгааг харуулж байна. Инфляц 6.2 хувьтай байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарсан. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 97.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин төсвийн зарлага 84.5 хувьтай байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 756.2 тэрбумаар буурахаар байна. Оюу толгойгоос нэг их наядын орлого орж ирсэн. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад 321.2 тэрбум төгрөгийг зарцуулна. Тухайлбал,

  • Эрүүл мэндийн салбарын ажилчдад урамшуулал болгож 45.6 тэрбум төгрөг
  • Резидент эмч нарын дайчлахад 3.7 тэрбум төгрөг
  • Тоног төхөөрөмжид 110 тэрбум төгрөг
  • Эм эмнэлгийн хэрэгсэлд 61.9 тэрбум төгрөг

тус тус төсөвлөхөөр төсөвт тодотгол хийж танилцуулж байна. Мөн иргэдийн орлогыг хамгаалахын тулд 618.9 тэрбум төгрөг нэмэлтээр тусгасан. Үүнд хүүхдийн мөнгө, тог цахилгаан дулааны мөнгө, сайжруулсан түлшний үнийг бууруулсан мөнгө зэрэг багтаж байгаа.

Дараах гурван шалтгаанаар 2021 оны төсвийн тодотголыг өргөн барьж байна.

  1. Коронавируст цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийн хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх
  2. Цар тахлын үеийн эдийн засгийг идэвхжүүлэх иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлнэ.
  3. Цар тахлын үед төсвийн байгууллагуудын хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллана.

Энэ жилийн төсвийн тодотголыг Covid-19-ийн нөхцөл байдалд зориулна гэсэн концепц хийсэн гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ахмад
Ахмад
2021-06-30 10:50

Жавхланд эрүүл энхииг хүсье бахарх�##� болсон з�##�уу сайд сайхан тусч сэтгэлд нь маш их баярлаж явдаг шүү сайн ажиллаарай

Холбоотой мэдээ

Back to top button