УЛС ТӨР

Ц.Даваасүрэн: “Ирээдүй өв сан”-нд 1.6 их наяд байх ёсгүй, та нар зарцуулсан байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “2021 оны төсөвт төсвийн орлогын 26 хувийг уул уурхайн салбар 3.4 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөсөн санагдаж байна. Тэрэн дотроо 42 сая тонн нүүрс экспортолж 1.3 их наядыг төвлөрүүлнэ гэж тусгасан. Зэсийн баяжмалаас 1.4 сая тонныг экспортолж 1.5 их наяд төгрөг оруулна гэж тусгасан санагдаад байна. Тэгэхээр нүүрс экспорт төсвийн орлогын 70 хувийг бүрдүүлээд байгаа. Энэ нөхцөл байдал та нарын төлөвлөснөөр үргэлжлэх үү. Нүүрсний гарц нэмэгдэж 42 сая тонндоо хүрэх үү. Үүнийг тодотголдоо хэрхэн тооцсон бэ. Хоёрдугаарт ирээдүй өв сангийн хуримтлалын мөнгийг 2030 он хүртэл зарцуулахгүй байх хуультай. Миний тооцож байгаагаар 7 их наяд болох ёстой. Гэтэл гурван их наяд болчихсон байна лээ. Ковидын хуулиар 2030 он хүртэл ашиглахгүй гэдэг үйлчлэлийг зогсоочхоод байгаа юм уу” гэлээ.

Ажлын алба: “Нүүрсийг бид 2021 оны төсөвт таны хэлдэгээр 42 сая тонноор тооцсон байсан. Эхний улиралд 8.3 сая тонн нүүрсээр илүү явж байгаа хэдий ч хандлага багассан. Тиймээс тодотголдоо 28 сая тонн болгож бууруулж оруулж ирж байгаа. Энэхүү 28 сая тонндоо хүргэхийн тулд Засгийн газраас нилээдгүй ажил зохион байгуулж ажиллаж байна. Маргааш зөвхөн экспортын асуудлыг авч хэлэлцэнэ. Ирээдүй өв сангийн тухай 7 их наяд гэж арай л буруу тоо яригдаад байгаа. 2030 он хүртэл зарцуулахгүй байх хууль хүчин төгөлдөр хэвээрээ. Үүнд орж ирэх орлого АМНАТ-аас орж ирж хувиарлагдаж байгаа хэвээрээ. Одоогийн байдлаар 1.6 их наяд төгрөг хуримтлагдаад байна”.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нүүрсний экспорт 28 сая тонн болох юм бол асар их дутагдал гарах нь ээ. Үүнийг яаж нөхнө гэж Засгийн газар тооцож байна вэ. Валютын ханш унах нөхцөл бүрдчихсэн байна гэж би хараад байна. Ирээдүй өв сангийн тухайд би баримттай тоо ярьж байгаа шүү. Ирээдүй өв сангийн хөрөнгө яагаад ч 1.6 их наяд байхгүй ёсгүй, та нар зарцуулсан байна. Төсвийн гүйцэтгэлүүдийг чинь би хараад мэдээд байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: “Мазаалай бонд жилийн 11 хувийн хүүтэй бонд байсан. Сая гаргасан бонд 3,5 хувийн хүүтэй. Энэ нь Монгол Улсын өрийн удирдлага зөв цэгцтэй явж байна гэсэн үг. Сангийн сайд Б.Жавхлан болон яамныханд баяр хүргэх нь зүйтэй”.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: “Ковид-ын нөхцөл байдал хоёр жилдээ ийм байна.  Сангийн яамныханд санал тавьсан. Эрсдэлийн төлөвлөгөөг ирэх намар оруулаад ирээч ээ гэсэн. Эдийн засгийн илүү чанга сахилга бат хэрэгтэй байна. Төсвийн алдагдал, өр зээл нэмэгдэж байна. Бид цаашид яаж амьдрах вэ. Өр зээлээ яаж бууруулах вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button