НИЙГЭМ

ГССҮТ ажилчдынхаа цалинг 20 хувь нэмлээ

Эмч нарын жагсаал, тэмцэлтэй уяалдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгөх үеэрээ эмч ажилчдаа урамшуулах үүднээс цалинг тодорхой хувиар нэмэх үүргийг өнгөрөгч долдугаар сарын 5-нд эмнэлгийн дарга нарт өгсөн.

Умаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Э.Галбадрах сайдын өгсөн чиглэлийн дагуу бүх ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмж байгаагаа танилцуулсан юм. Тэрбээр, эмч, ажилчдынхаа хөдөлмөрийг шударгаар үнэлэх, цалин хөлсийг шат дараатайгаар нэмэх боломж дүүрэг болон бүх эмнэлгүүдэд байгаа гэдгийг хэлсэн юм.

Халдвар авсан хүний тоо нэмэгдэж, эмч нар ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа. “Улаан бүс”-д ажилладаг нэг эмч өмнө нь 10 хүн хариуцдаг байсан бол энэ тоо өнөөдөр 40-50 болжээ. Ачаалал нэмэгдэхийн хэрээр эмч, ажилчид ч бас Covid-19 цар тахлаар өвчилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 250 гаруй эмч, ажилтан Covid-19-өөр өвдсөн бөгөөд нөхцөл байдлыг харгалзаж, цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг эмч нарын төлөөлөл удаа дараа илэрхийлжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-06 15:59

Бусад нь яасан бэ. Ядаж 50 хувь нэмээчээ.

Холбоотой мэдээ

Back to top button