УЛС ТӨР

Д.Ганбат: АТГ авлигыг харин ч төгөлдөржүүлдэг газар болсон

ХЗБХ-ны хуралдаан үргэлжилж АТГ-ын дэд даргаар Г.Ажаргалыг томилох томилгооны сонсгол хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: АН засаглаж байхад авлига 70 гаруй хувиар буурч байсан. Түүнээс хойш дандаа өсөлттэй байна. Үүнийг шалтгааныг тайлбарлаж өгнө үү. Таны хөрөнгө орлогын мэдүүлэг алга. Жил бүрийн мэдүүлгийг тань хармаар байна. Таны эхнэр хаана юу хийдэг, хүүхдүүд хэдэн төгрөгийн төлбөртэй, ямар сургуульд сурдаг вэ, аав ээж нь ямар хүн байдаг вэ. М.Энхсайханыг хилс хэргээр шоронд суулгачихсан. АТГ-аар энэхүү хэрэг нь шалгагдсан уу. Жинхэнэ авлигачид нь төрийн дээр гараад суучихсан, зүгээр явж байна. ЖДҮС-аас зээл авсан ч хэдхэн хүн хариуцлага хүлээсэн, үлдсэн нь зүгээр явж байна. Яагаад үүн дээр ажиллахгүй байна вэ. АТГ ажлаа хийхгүй байна, харин ч авлигыг төгөлдөржүүлдэг газар болсон. Ганц гэгээтэй юм нь энэ сонсгол хийж байгаа нь л байна, цаашид та бүхнийг улам дордох байх л гэж бодож байна хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-06 14:58

Цөөхөн хүн амтай манай орны хувьд авлигыг таслан зогсооход амархан баймаар л юм. Ганбат гишүүний хэлж байгаа нь үнэн л дээ

Холбоотой мэдээ

Back to top button