Нийгмийн

Гурван сая төгрөгийн гүйлгээний гацалт ба Монголбанкны АРЧААГҮЙТЭЛ

Наадмын назгай их амралтын өдрүүдэд 3 саяас дээш дүнтэй гүйлгээ хийх боломжгүй болгож Монголбанк зарим ААН, иргэдийн ахуй амьдрал, амь амжиргааг жинхэнэ утгаар нь “алав”.

Монголбанк нь банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцоо буюу 3 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээг 24/7 буюу тасралтгүй үргэлжлэх зарчмаар, харин их дүнтэй төлбөр тооцоо буюу 3 саяас дээш дүнтэй гүйлгээг ажлын өдрүүдэд 09:00-16:30 цагийн хооронд дамжуулдаг. Гэтэл наадамгүй наадмын үргэлжилсэн их амралтын өдрүүдэд иргэд, ААН-үүд 3 сая болон түүнээс дээш дүнтэй гүйлгээг 09:00-16:30 цагийн хооронд байтугай огтоос хийж чадахгүй гацалтад орсон юм. Учир нь Монголбанкныхан амраад явчихсан. Монголбанкнаас дамждаг эл үйлчилгээгээ ч амраачихсан. Амралтын өдрүүдэд их хэмжээний орлого, зарлагаа хэд хэд хувааж хийгээд лимит хэтэрсэн гэх зовлонтой тулгарснаа ярьцгааж байв.

Уг нь Монголбанкныхныг амарч зугаалаад явж байхад нь ч орлого, зарлага нь хийгдэж байх, жижиг том гэлтгүй бизнес нь тасралтгүй үргэлжилж байх ёстой баймаарсан. Гэтэл эсрэгээрээ зориуд яг таг зогсоон барьж, эдийн засгийн урсгалыг багагүй сааруулсан гэж хардахаас, чичлэхээс өөр арга алга. Төв банк нь ингэж эдийн засаг дахь мөнгөний эргэлтээ хаачихдаг жишээ манайхаас өөр газар олдохгүй. Эдийн засгийн цусны эргэлт нь мөнгө гэх хэрнээ түүнийгээ нэг талд нь боочихдог хүй нэгдлийн үеийнх гэмээр эл явдалдаа тэд өнөөдөр хариуцлага хүлээх ёстой.

Гэвч Б.Лхагвасүрэн дарга тэргүүтнүүд бүлх залгисан мэт чимээгүй. Уг нь тэрбээр өөрийгөө өмөөрч жиргэхдээ гарамгай ч, энэ удаа таг чиг. Харин эрх баригчдын эрх ашгийн талд үйлчилж, дуугардаг хэмээн шүүмжлүүлдэг нэгэн билээ.

Монгол улс 2018 оныг хүртэл нэг сая хүртэл төгрөгийн банк хоорондын гүйлгээг 24/7 горимоор шилжүүлдэг байсан юм. Гуравхан жилийн өмнөөс л 3 саяын гүйлгээг арайхийж хийдэг болсон. Өөрөөр хэлбэл гуравхан сая төгрөг буюу дунджаар 1000 ам.долларыг их дүнтэй гүйлгээнд тооцдог улс манайхаас өөр хэр олон бол. Гадаадын зарим улсад энэ нь нэг сарын бүр нэг хоногийн цалин хөлстэй дүйх мөнгө. 3 сая байтугай 300 сая төгрөгийг ч гайхаад байхаар их мөнгө биш. Гэтэл гуравхан сая төгрөгийг их мөнгө гээд, цахим гүйлгээ хийлгэхгүй мөртлөө сар дуустал шахам таг чиг амарчихаж байгаа чухам ямар бодлого вэ гэдэгт л өнөөдөр иргэд, бизнес эрхлэгчид бухимдаад байгаад асуудлын гол нь бий.

Монголбанкны удирдлагууд Монголчуудыг амралтаараа гурван сая хүртэлх төгрөгний гүйлгээ хийхгүй, чадваргүй гэж бодсон уу.

Амарч болох. Амарсан бол ядаж 3 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг цахимаар хийх боломжийг нээгээд өгч яагаад болоогүй вэ. Бүхэл бүтэн Төв банк нь Монгол Улсын банкны салбарынхаа энүүхнийг мэдрээд зохицуулчих бодлого үнэхээр байхгүй юу. Эсвэл зохицуулахыг хүсдэггүй юу. Энэ л хамгийн гайхмаар асуулт. Систем гацсан, алдаа гарсныг ойлгохгүй байна гэж өөрсдийгөө хаацайлах гэж байгаа бол бүр ч хэлэх үг алга, 21-р зууны банкныхан минь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-20 08:34

Аж ахуйн нэгжүүд ээ хорлож бгаам шүү

Зрчин
Зрчин
2021-07-20 08:40

Зүгээрл хэдэн өдрийн хүү хожиж байгаа юм Би гэхэд 3 дансруу 18 сая шилжүүлсэн 5 хоноод 19 нд орож бна энэ зүгээр л мөнгө угааж байгаа юм бна

Шүрэн
Шүрэн
2021-07-20 08:53

Яахав хэлэх гээд бга санаа нь бол зөв. Гэхдээ 1.000$-г хэн бага мөнгө гэж үздэг юм бэ. Маш буруу ойлголт шүү.

zochin
zochin
2021-07-20 09:12

chiljuulegchee hardaj zagnaad...onigoo bolj,iim uchirtai um uu

Зочин
Зочин
2021-07-20 09:34

монголбанк хэвийн ажиллаж байсан. арилжааны банкууддаа хэлээч, төлбөрийн системийн т�##�аар ойлголтгүй бичих юм

Зочин
Зочин
2021-07-20 09:59

Bichij bgaa ni ch demjij bgaa ni ch taarsan teneguud shuu. Systemiin ajillagaagaa ehleed oilgochood bichij sur l daa

Нэг
Нэг
2021-07-20 10:18

Зөв сэдэв шүү. Төв банкууд гүйлгээг 365 хоног таср�##�тгүй хийдэг. Манайх бол дампуу

zass
zass
2021-07-20 11:40

солиорч чадаж байгаам шүү, нэх их мөнгө байнга шилжүүлдэг ч юм шиг, яар�##�тай бол 3 саяар нь хуваагаад шилжүүлээч 24/7 орно шд

Ийм улс байдаг гэнэ.
Ийм улс байдаг гэнэ.
2021-07-20 17:13

Амр�##�тын өдөр 1200-аас илүү гүйлгээ хийж болдоггүй улс байдаг гэнэ ?

Зочин
Зочин
2021-07-20 17:14

Ядаж цахим гүйлгээ нь хийгдэж болно. Ажилдаа оронгуутаа өндөр дүнтэй гүйлгээнүүдээ ш�##�гана биз.

Холбоотой мэдээ

Back to top button