ЭДИЙН ЗАСАГ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны долдугаар сарын 21-ний өдөр Монголбанкны хурлын танхимд боллоо.

Тус хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцлоо.

Энэ удаагийн ээлжит бус хурлаар макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлээр харилцан мэдээлэл солилцов.

Түүнчлэн, хоёр чиглэлээр ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулахаар тогтов.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button