НИЙГЭМ

Тодорхой байршлуудад түрээсийн 500 ширхэг унадаг дугуйг нэмэх санал илэрхийлжээ

Хотууд автозамын түгжрэлийг бууруулахын тулд хэрэгжүүлж буй арга замуудын нэг нь дугуйн зам.

Иргэдийн дунд дугуй унах хэрэглээг нэмэгдүүлэхэд зориулалтын зам, зогсоол дугуйн түрээсийн үйлчилгээ ихээхэн нөлөөтэй.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “UBIKE” төслийг 2018-2020 онд хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 5,000 хэрэглэгч түрээсийн 200 дугуйг давхардсан тоогоор 70,000 удаа түрээсэлжээ.

Тэгвэл уг төслийн багийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзаж, төслийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр төслийн багийн гишүүд Улаанбаатар хотод дугуйн замын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд дугуй унах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдсэн. Тиймээс уг төслийг үргэлжлүүлэн түрээсийн 500 дугуйг тодорхой байршилд байршуулах саналтай байгаагаа хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийтийн тээврийн үйлчилгээний шинэчлэл, замын түгжрэл зэргийг бууруулахад дэлхийн 600 гаруй хот түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Уг төслийг дэмжиж байна. Гэхдээ “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд хуулийн дагуу ажил хийгдэх ёстой. Иймээс 2018-2020 онд хэрэгжсэн төслийн үр дүн, санал, дүгнэлтийг албан ёсоор ирүүлэх хэрэгтэй” гэв.

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд авто зам, дугуйн зам, явган хүний замын нөхцөлийг сайжруулах, гол болон туслах гудамж, гэр хорооллын доторх замыг өргөтгөх ажлыг тусгасан байдаг.

Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна.

Чингэлтэй дүүрэгт, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км дугуйн зам, Баянзүрх дүүрэгт, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн замыг тавьж байна гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дугуй унасан хүмүүс хүнтэй мөргөлдөх замын хөдөлгөөны дүрэм зөрчих нь элбэг хэт их зардалтай үр ашиггүй бүтээн байгуулалт хятадаас л дугуйгг бас авна шүүдээ

Cialis
Cialis

Acheter Kamagra France

Viagra
Viagra

apodefil kamagra

cialis vs viagra
cialis vs viagra

Cialis E Ipotiroidismo

Prednisone
Prednisone

Viagra Cialis Levitra Prezzi

whats gabapentin
whats gabapentin

Real Doryx Vibramycin Fedex Shipping Cheapeast

plaquenil weight loss reviews
plaquenil weight loss reviews

Cheap Viagra Super Active Plus

neurontin side effect relief
neurontin side effect relief

levitra 10 mg prospecto

Холбоотой мэдээ

Back to top button