Нийгмийн

Үерт урссан 12 настай хүүхдийг эрэн хайж байна

Үерийн улмаас Увс аймагт нэг хүүхэд сураггүй алга болжээ. Тодруулбал, тус аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн “Цалгар” гэдэг долдугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагийн орчим усархаг ширүүн бороо орж 18 мм тунадас буусны улмаас бага насны нэг хүүхэд мал хариулж явахдаа үерийн усанд урссан байна. Тухайн хүүхэд 12 настай аж.  

Хүүхэд үерт урссан тухай дуудлагыг тухайн өдрийн 18:30 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрэн хайх ажиллагааг 27-ны өдрийн тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоож, өнөө өглөөний 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button