Нийгмийн

Баянзүрх дүүрэгт есөн ширхэг орчин үеийн хогны машин өглөө

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас "Хогоо ангилах хөдөлгөөн” аяны хүрээнд FOTON маркын нэг удаагийн ачилтаар 4.5тн хог ачих боломжтой, орчин үеийн есөн ширхэг автомашиныг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ "Баянзүрх дүүрэг "Хоггүй БОЛГОЁ” уриан дор дөрөвдүгээр сараас хойш их цэвэрлэгээ хийж, актлах цаг нь болсон машинуудаа өөрсдийн бүхий л нөөц боломжоороо дайчилж, хороо бүрд хуваарилж ажиллаж байгаа. Ийм үед Улаанбаатар хотын захирагчын ажлын албанаас дэмжиж орчин үеийн есөн хог ачилтын машин өгч байгаад талархаж байна.

Цаашлаад Баянзүрх дүүргийн Парк шинэчлэлтийн ажлыг нийслэлийн удирдлагууд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Иргэд болон Нийслэлийн удирдлагуудтай бид хамтарч ажиллаж байж Баянзүрх дүүргээ хоггүй болгох чадна” гэлээ. Баянзүрх дүүргийн хувьд хог ачилтанд явдаг албан ёсны 75 машинтай, үүнээс 55 машин нь өнөөдрийн байдлаар хог ачилтад явж байгаагаас 13 машин нь сүүлийн үеийн бөгөөд үлдсэн 42 машин нь актлах болсон хэдий ч нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button