Нийгмийн

Токио-2020: Э.Цэндбаатар хоёр дахь өрсөлдөгчөө илүүрхэж яллаа

ОУХМ Э.Цэндбаатар Токиогийн рингэн дэх хоёр дахь тулаанаа өнөөдөр 18:05 цагаас хийлээ.

Тэрбээр Вьетнамын боксчин Нгайэн ван Донтой тулалдаж, гурван үеийн турш илүүрхэж ялалт байгууллаа.

Манай улсын боксчин Э.Цэндбаатар Токиогийн олимпийн эхний учраа болох Кенийн боксчин Николас Оконгийг энэ сарын 24-нд 3:2-оор ялаад байсан юм.

Дасгалжуулагч Б.Энхтайваны шавь Э.Цэндбаатар медалийн төлөө Оросын Альберт Батыргазиев, Доминиканы Де Круз нарын ялсантай өрсөлдөнө.

ЭРДЭНЭБАТЫН ЦЭНДБААТАР

Төрсөн огноо: 1996.10.16

Амжилт:

- ДАШТ-ий хүрэл медальт

- "Жакарта - 2018"Азийн наадмын аварга

- Азийн АШТ-ий аварга

- “Рио-2016” олимпийн наадмын V байрын шагналт

- Улсын дөрвөн удаагийн аварга

- Боксын рингэнд 288 тулаан хийж, 271 ялалт байгуулсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-28 23:26

Olymp- d yavuulj baigaa tamirchidad uzuulsen amjiltaas gadna yos surtahuun tuluvshilt zeregiig davhar shuuj yavuulah heregtei!! Heregt holbogdson, hund gar hursen, arhidan sogtuurch tanhairsan, huchithiilel uildsen tulaanii turliin tamirchidiig olon ulsiin temtseend yavuulah hereggui bolvuu! Hoishid boloh hor urshig ni ih hunuultei, jiriin irgeded ih hohiroltoi tusaj baina shuu!!!!

Холбоотой мэдээ

Back to top button