Нийгмийн

Сутай хайрханы тахилгад Д.Амарбаясгалан очиж, хурган дарга нарыг ХУЙЛРУУЛНА

Говь-Алтай аймгийн Тонхил суманд орших Төрийн их тахилгат Сутай хайрханыг маргааш /2021.08.07/ тахина. Төрийн тахилгад Ерөнхийлөгч болон түүнийг төлөөлсөн төлөөлөгч оролцдог уламжлалтай.

Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй нэр бүхий сайд нар болон УИХ-ын зарим гишүүд оролцоно гэх. Гэвч Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас “Тахилгад Ерөнхийлөгч оролцох эсэх нь тодорхойгүй” гэв.

Одоогоор МАН-ын генсек Д.Амарбаясгалан очиж оролцох мэдээлэл бий. Түүнийг очих сургаар Говь-Алтай аймгийн дарга нар болоод түүний үүдийг сахиж суудаг, түүнтэй цаг авч уулзагсад дугаарлаад зогсох сурагтай. Ерөнхийдөө тахилгаар халхавчилсан намын, улстөрийн уулзалтууд болох аж.

Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө, тойргоо услаж ахуйдаа нам доторх нилээн хүчтэй өрсөлдөгч Ш.Раднаасэдийгээ ах нартайгаа нийлж намнаж байсан. МАН-ын сонгуулийг зохион байгуулахад гол рольтой оролцсон хүний хувьд аймагтаа болоод хурган дарга нарын дунд ритинг өндөртэй, албан тушаал, алба гувчуур гуйж ярихад тохиромжтой хүмүүсийн нэг гэгдэж байгаа. Мөн намдаа ритинг өндөртэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн гэдгээр нь ч түүнд зулгуйдагчид олон. Энэ ч утгаараа тэрбээр хайрхан тахилгад очиж, хурган дарга нарыг хуйлруулан дугаарлуулах нь.

Ташрамд, дарга нарыг ирэх сургаар ч Говь-Алтай аймгийн удирдлагууд тахилгад ихээхэн ач холбогдол өгч буй сурагтай. Сутай хайрханы ойролцоо гэр барьж, баг бүрээс хонь, сум бүрээс тарваганы тулам бэлдүүлж хөл хөөрцөг болж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Бөөнөөрөө хороо найруулж байхад нь тэнгэр ниргээд бүгдийг нь дуусгачихаасай өөр ч юм ####га даа

  2. Муулах юмаа олж ядах юмаа. Нутгийн Хайрхан даа мөргөж болохгүй юу. Ул######а бу######ас хол тасархай өндөр рейтингэтэй Хүрэлсүхийг намдаа рейтингэтэй ч гэх шиг. Амарбаясг####ан ямар ч гэсэн карьер хөөдөггүй л дарга даа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button