Нийгмийн

“Эрчим хүчийг хэмнэх” төслийн хүрээнд 25 залуу сургана

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Иргэний оролцоо, Олон нийттэй харилцах хэлтэс, Баянзүрх дотно зүрх ТББ, Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ, Чех улсын CONTECHN группын ерөнхий захирал Borijov Minar нар уулзаж Баянзүрх дүүргийн 28 хорооноос 25 залуучуудыг сонгож Чех улсын Европ технологийн 11 үе давхарга бүхий барилгын дулаалгаар "Эрчим хүчийг хэмнэх” төслийг Баянзүрх дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо.

Уулзалтын үеэр Чех улсын CONTECHN группын ерөнхий захирал Borijov Minar хэлэхдээ "Монгол улсад бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ цаг үед чанаргүй, муу материалтай барилга барилгүйгээр Евро стандартын өндөр чанартай, эдэлгээ сайтай барилга барихыг хүсвэл Боловсон хүчнээ сайн бэлдэх хэрэгтэй. Мөн Барилгын түүхий эд үйлдвэрлэж гадна дотноос авдаг зардлуудаа хэмнэх тал дээр анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Харин Төв аймгийн МСҮТ-ийн захирал Отгонхүү хэлэхдээ "Төв аймгийн Эрдэнэ сум дахь МСҮТ-ийн хувьд өндөр чадамжтай ажилтан бэлтгэхэд анхаарч ажилладаг.Бидний хувьд өнөөдрийн байдлаар БНХАУ болон ОХУ-тай хамтран ажиллаж оюутан сурагчдаа гадны томоохон их дээд сургуульд сургадаг. Энэ жилийн хүрээнд ОХУ-руу 3 оюутан, БНХАУ-руу 19 оюутан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд явуулаад сургаж байна. Мөн энэ жил Баянзүрх дүүрэгтэй хамтран залуучуудыг үнэ төлбөргүйгээр бэлтгэн ажиллаж байгаа. Цаашлаад маш олон зүйлс дээр хамтран ажиллахад бэлэн байгаа” гэлээ.

Өнөөдрийн байдлаар тус сургалтад таван залуу хамрагдаад байгаа бөгөөд 20 залуу сургалтад хамрагдах боломжтой. Сургалтын хувьд 21 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Сургалт, байр, хоолны зардал үнэгүй. Хүргэж өгөх замын зардал болон ковид-19 түргэвчилсэн шинжилгээний хураамж нийт 35.000 төгрөг болно гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button