Нийгмийн

Согтуугаар жолоо барьснаас осолдож, эхнэр хүү хоёр нь нас баржээ

Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, тус суманд оршин суух хаягтай 29 настай эрэгтэй согтуу үедээ машин барьж яваад замын хажуу руу унаж онхолджээ.

Ослын үед машинд явсан эхнэр, хүү хоёр нь хоёулаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Харин нөхөр нь өөрөө гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. Тус хэргийг Булган аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг өдөр бүр анхааруулсаар байгаа ч иргэдийн хэнэггүй байдлаас үүдэж энэ мэт аймшигтай осол гарсаар байна.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-20 22:07

л�##�арын архичингууд бу�####�д мөнч их гай чирэх юмаа �####� үхээд дуусаасай

zochin
zochin
2021-08-24 17:06

uhej bsan arhichin p###a ooroo uhchihgui.ehner huuhdiihe amind hursen hun amid ywj yaadii.

Холбоотой мэдээ

Back to top button