Нийгмийн
Налайхын замд гүүрэн гарц барина
Налайхын замд явган хүний ямар ч гарц байхгүйгээс болж иргэд хол алхаж байж зам гарч байгаа талаар сүүлийн үед мэдээлж буй.
Тэгвэл эл замд гарц хийснээр осол аваар гарах эрсдэл үүсч магадгүй гэж албаныхан үзжээ. Учир нь тус замд 60 км цагаас дээш хурдтай машинууд явж байдаг билээ.
Тиймээс зам дээгүүр барих гүүрэн гарц барих шийдэл хамгийн зөв гэж үзжээ. Тиймээс энэ асуудлыг яаралтай УИХ-ын гишүүдэд танилцуулж, замын зорчих хөдөлгөөнд саад учруулахгүйгээр гүүрэн гарц хэлбэрээр явган хүний гарцыг шийдэх саналыг НЗДТГ-аас оруулахаар болжээ. Энэ ажлын өртөг нь нэлээд өндөр гарах магадлалтай байгаа аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо хэдүүлээ тууш замаа огтолж зүүн гар тийш эргэж хөдөлгөөн хийдэг байдлыг өөрчлөх болсон гэж бодож байна . Хотын дотор бол А бүсэд бол аргагүй байх зах хэсгүүдэд уулзвараас гарах орох бүгд баруун эргэж ордог болвол 1. Осол багасана
2. Түгжирэл буурна
3. Хүн амын нягтаршил тэлж эхлэнэ гэж бодож байна шүү . Гадаадад яваад л байдаг эрхмүүд нэг бодоод үзээрэй гуйж байна шүү