УЛС ТӨР

Ж.Мөнхбат: Жендэрийн тэгш байдал нь хөгжлийн чухал зорилт

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өчигдөр (2021.08.20) “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн зөвлөх Э.Гэрэлт-Од, шинжээч Л.Бархас нарыг хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран хэрэгжүүлэх уг төсөл 2021-2024 онд үргэлжлэх бөгөөд Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд жендэрийн тэгш байдлыг дэмжих хууль эрхзүйн орчныг бэхжүүлэх, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх механизмыг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа тухай доктор Э.Гэрэлт-Од танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат жендэрийн тэгш байдал нь хүний үндсэн эрх бөгөөд Монгол Улсын хөгжлийн чухал зорилтуудын нэг болохыг уулзалтын үеэр тэмдэглэлээ. Тэрбээр, уг төслийн ач холбогдлыг чухалчилж, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Төслийн баримт бичигт тусгагдсаны дагуу Удирдах зөвлөлд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, улстөрийн намууд болон иргэний нийгмийн төлөөлөл багтаж байгаа аж гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ нэг дагз ичих булчирхайгуй новш юмаа хэдэн сарын омно гэр булийн хучирхийлэгч гээд бичигдээд байсан энэ жендэр ярих хун мон уу

Зочин
Зочин

авгайгаа нүүр амыг нь яз болтол нь зодож нүлэх нь жээндэр гээч нь юм биздэээ

Зочин
Зочин

Ene tolgon kommunist jinder yarij baigaa yum uu

Холбоотой мэдээ

Back to top button