Нийгмийн

УОК-ын шийдвэрийг зөрчиж, Сурын АШТ зохион байгуулж байна

Коронавирусийн дэльта хувилбарын тархалт манай улсад цаг минутаар тархаж байгааг ЭМЯ-наас анхааруулж байна. Энэ өдрүүдэд аймгуудад хурдан морины уралдаан, бөхийн барилдаанууд болоод байгаа билээ.

Харин өчигдөр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү тушаал гаргаж өнөөдөр буюу 2021.08.21-нээс хойш ямарваа уралдаан, барилдаан зохион байгуулахгүй байж, түүнд хяналт тавихыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.

Гэтэл өнөө өглөөнөөс Хүй долоон худагт Сурын холбооноос сурын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж эхэлжээ. Тодруулбал НОК-оос зохион байгуулахыг зөвшөөрсөн хэмээж байгаа аж.

Энэ нь УОК-ын нарийн бичгийн даргын гаргасан тушаалтай зөрчилдөж байгаа тул тэнд цагдаагийн алба хаагчид хамгаалалт аваад байгааг эх сурвалж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
popdolt
popdolt
2021-08-21 14:05

Энэ цагт ажил хийх их хялбахаан. Хэн хийгээгүй ажлаа хийчихсэн гээд 100 дахин нийгмийн сүлжээнд цацчихад л болоод явчихнаа з�##�уус нь үнэхээр их ажил амьжуулсан сайн засаг их ажил хийсэн гээд итгэчихнээ

Irgen
Irgen
2021-08-21 14:43

1 heseg ne Buh barildaj, mori uraldaj ovoo tahiad, 1 heseg ne bolohgyi dampuu Turiin gai Ard olond uneheer cgamlagdaj baina aa ene zasag Heden teneg bolovsrolgyi bekh ene ter darga boltson. Bid uursduu l buruutai

ҮНЭН
ҮНЭН
2021-08-21 14:58

ЮУН СУР НААНА ЧИНЬ БҮР НААДАМЛААД БАЙХАД

Уншигч
Уншигч
2021-08-21 19:29

Сур ч бас гайгүй шүү, зай барих боломжтой

Зочин
Зочин
2021-08-22 08:28

УОК-н үгийг хэн ч тоохооо байж дээ. Ийм л чадамжгшй УОК, НОК той улс даа.

Холбоотой мэдээ

Back to top button