БОЛОВСРОЛ

БҮТ: Гар утас авч орж, зураг дарсан сурагчийн оноог хүчингүй болгоно

Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэл гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Их дээд сургууль, коллежид элсэн суралцах хүсэлтэй иргэдээс авдаг “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ыг 2021 оны 8 дугаар сарын 19, 20, 21, 22- ны өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.
Эдгээр өдрүүдэд шалгалттай холбоотой буруу ташаа ойлголт төрүүлсэн, иргэдийг төөрөгдүүлсэн зарим мэдээлэл олон нийтийн дунд гарч байна. Тухайлбал, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан хими болон нийгэм судлал хичээлийн шалгалтын материал задарсан, шалгалт эхлэхээс өмнө шалгалтын материал нийгмийн сүлжээнд зураг хэлбэрээр байршсан гэсэн мэдээлэл гарсан байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв, даалгавар нь Боловсрол, шинжлэх ухааны яамны албаны нууцын жагсаалтад хамаарагддаг бөгөөд сэдэв задрах, нууцлал алдагдах боломжгүй бөгөөд сэдэв, даалгавартай холбогдох ажил Нийслэлийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах газар, Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн албаны бүрэн хяналт, хамгаалалт дор хийгддэг.
Хими болон нийгэм судлал хичээлийн шалгалтын сэдэв задарсан гэх мэдээлэл нь худал бөгөөд зарим нэг ашиг хонжоо хайгч этгээдүүд шалгалт өгч байгаа иргэдийн сэтгэл зүйг ашиглаж, зохион байгуулалттайгаар нийгэмд бухимдал үүсгэх, өөр зорилго агуулан мэдээлэл түгээж байна.

Харин “Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журам”-д шалгалтын үеэр ашиглахыг хориглосон эд зүйлс тухайлбал, гар утас нууж авч ороод шалгалтын материалын зураг авч шалгалтын дэг зөрчсөн шалгуулагчдын дүн оноог журамд заасны дагуу хүчингүй болгох арга хэмжээ авах болно.

Иймд нийт шалгуулагч, эцэг эх, асран хамгаалагчдад анхааруулахад дээр дурдсан худал ташаа мэдээлэлд итгэж өөрийн итгэл үнэмшил болоод бие, сэтгэл санаагаар хохирохгүй байхыг сануулж, шалгуулагчид зөвхөн өөрөө өөртөө итгэж мэдлэг чадвараа бодитой үнэлүүлж шалгалтад амжилттай дүн үзүүлэхийг хүсье.

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-21 14:27

Сүртэй мэдэгдэл гаргаж байх шиг. Төрийн хулгайч нар дээрээ л ийм байв#### сайн байна.

irgen
irgen
2021-08-22 09:44

turiin alban haagchid bga l bol huuli bus yum hiinee l gesen ug hajuud TBB hundlunguur hynalt oruulj bj medlegtei huuhed unelgddeg niigmiig buteene

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x