Нийгмийн

"Үндэсний сурын аварга шалгаруулах харваа” өнөөдөр үргэлжилнэ

Ардын Хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийг тохиолдуулан "Үндэсний сурын аварга шалгаруулах харваа” өчигдөр Хүй долоо худагт эхэлсэн.

УОК-оос олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тушаал гарсан атал эл сурын харвааны АШТ эхэлсэн юм. Уг харвааг Монголын Залуучуудын Холбоо Монголын Үндэсний харваачдын холбоотой хамтран зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр бас үргэлжилж, дуусна.

Зохин байгуулагчдын хэлж буйгаар УОК, НОК-ын тусгай “Хариуцлагын гэрээ”-ны дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин үзэгчгүйгээр хийж байгаа гэх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1,2,3-р хэлтсийн цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй аюулгүй байдлыг хангаж буй юм.

Сур харвааны наадамд Монгол орны өнцөг булан бүрээс цугласан 780 эрхий мэргэн харваачид цэц, мэргэнээ сорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button