Нийгмийн

Отгонтэнгэр хайрханы тахилга эхэлж байна

Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тахилга өнөөдөр/2021.08.22/ болохоор товтой бөгөөд хүмүүс цуглаж эхэлжээ.

Төрийн тахилгад төрийн тэргүүн эсвэл түүнийг төлөөлж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нь оролцдог уламжлалтай. Уламжлал дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сутай хайрханы тахилгад оролцсон бөгөөд Отгонтэнгэр хайрханы тахилгад ч мөн оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

Дашрамд, Сутай хайрханы тахилга бараг аймгийн наадмын дайтай болсон. Нисдэг тэрэг хөлөглөж, хүн харын бөөгнөрөл үүсэж, хар хилэн жийпнүүд түгжрэх шахуу юм болсон билээ. Энэ удаад ч тийм хэмжээний тахилга болох болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button