НИЙГЭМ

ГБХЗХГ: Архи, тамхинаас гарахаар шийдсэн залууст үнэгүй тусална

Өнөөдөр /2021.08.23/ Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. Энэ жил Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулж тус агентлагаас архи, тамхинаас гарах гэж байгаа өсвөр үеийн залууст үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Тодруулах юм бол, “Хорт зуршилгүй залуу” пэйж хуудас ажиллаж, залууст цахимаар зөвлөмж өгөх аж. Мөн 24 цагаар наркологийн эмч нар зөвлөшөө өгөх бөгөөд энэ хүрээнд 1800-1893 утас ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл архи, тамхинаас гарахаар оролдож буй өсвөр үеийн залуус эдгээр үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.

Дээрх цахимжсан үйлчилгээнээс гадна, архаг архи, тамхины хамааралтай болсон залуус үнэ төлбөргүй эмчилгээ хийх юм байна. НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгээс ГБХЗХГ-тай хамтран, энэ хүрээнд эхний ээлжинд 100 залууг хорт зуршилгүй болгох зорилго тавьсан талаар мэдээллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button