НИЙГЭМ

ЭМЯ: Улаанбаатарт 342, орон нутагт 1224 халдвар бүртгэгджээ

ЭМЯ-наас өнгөрсөн 24 цагийн хугацаан дахь коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулжээ. Тодруулбал, нэг өдөрт 1566 халдварын тохиолдол бүртгэгдсэн бол дөрвөн хүн нас барсан байна.

1566 халдварын 342 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Харин 1224 нь аймаг, орон нутгаас илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар 898 хүн хүнд, 185 хүн нэн хүнд биеийн байдалтай эмчлүүлж байгаа аж. Мөн 10,928 хүн хэвтэн эмчлүүлж буйбол 10,011 хүн гэрээр эмчлүүлж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button