УЛС ТӨР

Н.Уртнасан: Өчүүхэн миний нэр төр яах вэ, шийдвэрээ өөрчлөхгүй

Зарим хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасантай холбоотой таагүй мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал, түүнийг ажилчдаа элдэв ёс зүйгүй үгсээр хараадаг, өөрт нь таалагдахгүй бол халдаг гэх мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл тэрбээр өчигдөр /2021.08.23/ өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.

“Бодлого шийдвэр ярьж, энэ хүрээндээ эрүүл ухаалгаар мэтгэлцдэг, ажлаа сайжруулдаг болох хэрэгтэй байна. Өчүүхэн миний “өчүүхэн” эрх ашиг, нэр төр яах вэ!

1. Жил бүр ангийн улиралд хэл ам татлаад салдаггүй аргаль, угалз гэх мэт амьтны зөвшөөрлийг шилэн болгоно гэсний төлөө

2. Арга хэмжээ авхуулсан дарга, “арын хаалга”-аа хаалгуулж цэгцлүүлсэн хамсаатнууд нь нийлж, “захиалгат” мэдээ явуулжээ.

Цаашид ч ийм юм явах байх. Гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй. Элдвийн яриа, эхлүүлсэн ажилд саад болж чадахгүй ээ” хэмээжээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Zuv, shudraga baigaarai ard tumen demjine

Холбоотой мэдээ

Back to top button