Нийгмийн
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд газар хөдөлжээ.
Тодруулбал, Улаан-Уул сумын Шивлэг багийн “Угалзын мараат толгой” гэдэг газарт наймдугаар сарын 23-ны өдрийн 16:39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс тухайн өдрийн 16:45 цагт цахим шуудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сум дахь Хилийн 0298 дугаар салбарын холбооноос тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй хэмээн мэдээлсэн юм.
Г.ХОНГОР










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөвсгөлийн газар хөдлөлтийн мэдээнд хаа байсан Хэнтийн Хар зүрхний Хөхнуурын зураг тавиад л тэнэг сайт мангар сэтгүүлч