Нийгмийн

ОХУ-д суралцаж байгаа оюутнуудын анхааралд

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальков, Засгийн газрын даргын орлогч Т.Голикова нарын тэргүүлсэн Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штаб нь тухайн улстай агаарын харилцаа нээсэн эсэхээс үл хамааран гадаад оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөх тухай Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гадаад хэргийн яам болон Холбооны хяналтын “Роспотребнадзор” албанаас хамтран гаргасан хүсэлтийг хүлээн авч, дээрх үйл ажиллагаанд холбогдох зохицуулалтыг боловсруулж эхэлсэн талаар наймдугаар сарын 20-ны өдөр мэдэгдэв.

Мэдэгдэлд ОХУ-д үргэлжлүүлэн суралцах гадаадын оюутнууд /насанд хүрсэн/ сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамрагдах боломжтой, тодорхой шалтгааны улмаас биечлэн ирж чадахгүй оюутнууд зайны /цахим хэлбэрээр/ сургалтад хамрагдах нөхцлөөр үргэлжлүүлэн хангагдах талаар тус тус дурдсан байна.

Гадаадын оюутнуудыг хилээр хэрхэн нэвтрүүлэх асуудлаарх ОХУ-ын холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр, зохицуулалт одоогоор хараахан гараагүй байгаа бөгөөд энэ талаар тодорхой мэдээлэл гармагц ГХЯ-наас мэдэгдэх болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button