Нийгмийн

Б.Тэгшээгийн хүрэн халзан морийг унаган нутагт нь АЛДАРШУУЛЛАА

Б.Тэгшээгийн хүрэн халзан морийг унаган нутагт нь алдаршууллаа. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт наймдугаар сарын 22-нд хүрэн халзан моринд зориулсан хөшөөг сүндэрлүүлжээ.

Улсын баатар хилчин Б.Тэгшээ Ховд аймгийн Чандмань сумаас 1946 онд цэрэгт татагдан Ховдын отрядад алба хаасан байна. Тэр баруун хилийн тулгаралтад олон удаа оролцож, тагнуулын үүрэг даалгаврыг гүйцэтгэж байсан аж. БНМАУ-ын баатар Ж.Нэхийт хүрэн халзан морио өөр ангид шилжихдээ зан аашийг нь сайн мэддэг Б.Тэгшээд хүлээлгэн өгсөн гэдэг. Ингээд Б.Тэгшээгийн хүрэн халзан морь нь баруун хилийн тулгаралтад эзний хамт олон удаа оролцож байжээ. 1948 оны долдугаар сард Байтаг богдын тулалдааны үеэр ар талд мэдээ хүргэхээр байлдагч Ч.Пэлжээ энэхүү морийг унан бартаа саад ихтэй “Уушгын” уулсын дундуур 30 км газар зогсолтгүй давхисаар суманд мэдээ хүргэснээр дайсан этгээдийг дахин цөмрүүлэлгүй устгасан түүхтэй.

Б.Тэгшээгийн хүрэн халзан морь хэмээн алдаршсан энэхүү адуу Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Х.Шагдарын унаган адуу гэдгийг тогтоож батламжилсан билээ. Иймд Х.Шагдарын үр хүүхэд, төрөл төрөгсөд,   Бугат сумын удирдлагууд , уяачдын холбооноос Хүрэн халзан морины баримал Хөшөөг унаган нутагт нь босгож алдаршуулсан нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-24 13:05

ОДоогийн японд эзлэгдсэн бол гоё байсанийм гэдэг солиотой барууны үзэлтнүүдээс дээр эх орондоо хэрэгтэй морь байсан даа. Хүүхэд байхдаа хилчдийн тухай уншиж их бахархадаг байж. Одоо ч эх оронч баатрууд биш, баячууд, шоучингууд үнэд орж нийгэм ёс суртахуунаар "0" заажээ

Зочин
Зочин
2021-08-24 16:13

Гадуур нь барьсан хайс, урд т�##�д нь байгаа сангийн бойпор маягийн зүйл л илүүдэж дээ. Булш шиг муухай харагдуулж байна. Тэрнээс биш бу�####�ар бол морины хөшөө гоё болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button