Нийгмийн

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Өвөрхангай аймгийн багш нарын бага хуралд оролцлоо

Өвөрхангай аймгийн багш нарын бага хуралд БШУЯ-ны төлөөлөл, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан оролцлоо. Тус хуралд сумдын Засаг дарга, сургуулийн удирдлага тэргүүтэй 300 гаруй төлөөлөгч оролцож 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэлийн талаар санал солилцсон байна.

Багш нарын бага хурлын үеэр Өвөрхангай аймгийн багш нар өөрсдийн нэвтрүүлсэн сайн туршлагаасаа хуваалцсан юм. Сурагч нэг бүрийг зайнаас суралцахад нь дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр зуслан байгуулах боломж, эцэг эх багшийн хамтын ажиллагаа гээд олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцсэн.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 31 сургуульд 23271 сурагч, 48 цэцэрлэгт 8716 хүүхэд хүмүүжиж байна. Тус аймаг 2900 гаруй багш ажилтантай. Цэцэрлэгт хамрагдалт 85.7, ерөнхий боловсролын сургуульд хамрагдалт 92.8 хувьтай байна.

Өвөрхангай аймгийн багш нар улсын төрөлжсөн олимпиадаас 22 алт, 19 мөнгө, 24 хүрэл, нийт 65 медаль хүртээд байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад Өвөрхангай аймгийн багш сурагчид тогтмол амжилттай оролцдог. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй эхний гуравдугаар байрт орж байгаа юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button