Нийгмийн
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид “Зүрх мартахгүй” төсөлд 150 сая төгрөг хандивлажээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчдын зүгээс “Зүрх мартахгүй” төсөлд 22 хүүхдийн хагалгааны зардал болох 150 сая төгрөгийг хандивлалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид нь хүүхдийн сайн сайхны төлөө хандив цуглуулдаг сантай аж.
Уг төслийн санаачлагч Б.Болдсайхан эмч өнгөрсөн долоо хоногт сайн үйлсэд чиглэсэн төслийн үйл ажиллагаа санхүүгийн шалтгаанаар түр зогсож буйг цахим хуудсаараа дамжуулан мэдээлээд байсан юм.
“Зүрх мартахгүй” төслийн Голомт Банкан дахь хандивын данс: 141 5139507.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.