Нийгмийн

Замын түгжрэлийг бууруулах хорооны хуралдаанаар яригдсан ОНЦЛОХ ШИЙДЛҮҮД

Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны анхны хурал өнөөдөр болжээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ;

  • Эхний ээлжид богино хугацааны шийдэлд анхаарах,
  • Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,
  • Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,
  • Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,
  • Хотын төвд барилга барихыг дэмжихгүй, харин хотын захад барилга баривал төсвөөс дэмждэг болох,
  • Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,
  • Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох,
  • Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох,
  • Нийтийн тээврийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдэх боломжийг судлах,
  • Алхах болон дугуй унахад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судлах,
  • Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,
  • Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,
  • Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох,
  • Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,
  • Хотын төвд баригдах барилгуудад зогсоолын стандарт тогтоох,
  • Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах судлах,
  • Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох,
  • Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,
  • 1-р эгнээнд орхисон машины торгууль, шийтгэврийн орлогыг түгжрэлтэй холбоотой ажилд зарцуулдаг болох талаар судлах,
  • Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,
  • Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг судалж тогтоох үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад өгөв.

Түүнчлэн богино хугацааны шийдлээ ирэх баасан гарагт, дунд хугацааны шийдлээ ирэх долоо хоногийн даваа гарагт танилцуулахыг үүрэг болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-25 07:16

Ниргэсэн хойно нь хашхираад нэмэргүйэээ. Миёэгийн б�##�агаа МАНынхан хүрт

Зочин
Зочин
2021-08-25 07:17

Зөв рультай машинууд түгжирдэггүй ээ.

Зочин
Зочин
2021-08-25 08:23

Ярих нь их байна. Ажил болсон нь тааруу байна. З�##�уу хүн байж эрч хүчтэй ажиллаж олон түмэнд мэдэгдэхүйц үр дүнтэй ажиллаач. Тэр өглөөний гудамж шиг юм хийгээд хэрэггүй дээ. Бараг хүн �##�га байна лээ. Харин хямд үнэтэй гудамжны хоолны газруудыг бий болгох хэрэгтэй. Төвийн хэсгүүдээ автомашингүй бүс болгох хэрэгтэй. Замуудаа бүсчлээд хөдөлгөөний зохицуулах, орон нутгийн машинуудад хязгаарл�##�т тогтоох, хувийн таксийг журамлах, том захуудын ажлыг өглөө 5.00 цагаас эхлүүлж, 14.00 цагт хаах журмыг бий болгох. Дугуйн замыг ихээр бий болгох хэрэгтэй.

UB emegtei
UB emegtei
2021-08-25 08:51

Tuv zamiig neg chigleldee gerlen dohiog zereg unguur asahaar zohitsuulbal tygjrel 00 bolno. Bodood yzdee bagshiin deediin uulzwaraas nogoonoor baruun tiish hudluhud central toweriin urd ulaan arai hiij tendees hudluhuur tuv shuudangiin uultźwar ulan boldog bolhoor bogino zaid tygjireed l bn shdee. Ene aldaagaa zasaach

Холбоотой мэдээ

Back to top button