Нийгмийн

Хүнсний талонтой иргэд сүлжээ дэлгүүрүүдээр ч үйлчлүүлэхээр болжээ

Хүнсний эрхийн бичиг олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу тодорхой шинэчлэлүүд хийгдсээр байна.

Хүнсний эрхийн бичигтэй иргэд зөвхөн гэрээт 800 дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан бол одоо НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг бүх хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болсон талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар доорх IT компаниудын кассын систем ашигладаг дэлгүүрүүд болон томоохон худалдааны төвүүдээс эхний ээлжинд E-Mart болон Оргил худалдааны төв хамтарч ажиллахаа мэдэгдсэн бөгөөд эдгээр сүлжээ дэлгүүрээр иргэд есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлэх боломжтой болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button