Нийгмийн

“Сүнс урлал” үзэсгэлэн наймдугаар сарын 29-ны өдрийг хүртэл дэлгэгдэнэ

Зураач О.Золбоотөгөлдөр, яруу найрагч Э.Бүжинлхам нарын хамтарсан “Сүнс урлал” үзэсгэлэн “Монгол арт галерей”-д дэлгэгдээд буй.

Уг үзэсгэлэн наймдугаар сарын 15-24 ны өдрүүдэд зурагт ном, шүлэг хамтатгасан каталог хэлбэрээр гарч байгаа юм. Уран бүтээлчид үзэсгэлэнг тав хоног сунгагдаж, 29 хүртэл дэлгэгдэхээр болсон тухай мэдээлжээ.

Яруу найрагч Э.Бүжинлхам нь өнгөрсөн оны тавдугаар сард “Сүнс урлал” яруу найргийн ном хэвлүүлсэн юм. Тэрбээр өдгөө АНУ-д амьдарч байгаа бөгөөд “Намрыг мартагсад” /2012/ яруу найргийн ном,”Шинэ үнэр” хамтын түүвэр /2012/, “Ариан” /2015/ туужаа тус, тус хэвлүүлсэн билээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button