УЛС ТӨР

АЖЛЫН ХЭСЭГ: Автомашины тоог бууруулахгүйгээр түгжрэл багасахгүй

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны анхны хурал боллоо. Уг хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж буй юм.

Улаанбаатар хотын төвлөрлийг зохицуулах нэгдсэн хөтөлбөрийг тус хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн танилцууллаа. Тэрбээр “Дэлхийн томоохон хотуудын оргил цагт автозамын 20-23 км/цаг байдаг бол Улаанбаатарт найман км/цаг байна. Нэг ёсондоо, Улаанбаатар хамгийн түгжрэлтэй хотуудын нэг болжээ. Түгжрэлийг бууруулахын тулд автозамын сүлжээг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн шинэчлэл, хот төлөвлөлтийн болон хууль эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлага үүссэн” гэлээ.

Нийслэлд 350 мянган автомашин хөдөлгөөнд оролцох автозамын даацтай юм байна. Хотын автозамын сүлжээг өргөтгөснөөр 600 орчим мянган машины даацтай болгох боломжтой. Үүний тулд уулзвар, нүхэн гарцыг олноор хийх шаардлагатайг  Б.Одсүрэн мөн хэлж байв. Түүнчлэн таван жилийн өмнө нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо 60 хувьтай байсан бол өдгөө 40 хувь болж буурчээ. Ойрын гурван жилд 300 мянган автомашин хилээр орж ирэх тооцоо ч мөн гарсан байна. Иймд автомашины тоог бууруулахгүйгээр түгжрэл багасахгүй гэж ажлын хэсэг үзжээ. Мөн дагуул хотуудыг үе шаттай байгуулж, төвлөрлийг задлахгүй бол түгжрэл буурахгүй гэдгийг албаныхан хэлж байв.

Ажлын хэсгийн мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ автозамын түгжрэл дан ганц Зам тээвэр хөгжлийн яамны асуудал биш болсон. Улаанбаатар хотод өнөөдөр 500 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үндсэндээ, 150 мянган автомашинаар автозамын даац хэтэрчихсэн. Жилд худалдаж авч байгаа автомашины тоо 80-90 мянга. Түгжрэл ярвигтай асуудал болсон гээд ажлын хэсгийнхэнд хэд хэдэн асуудлыг судалж, танилцуулах үүрэг өглөө. Тодруулбал:

  • Нийтийн тээврийн менежментэд хувийн хэвшилтэй хамтрах ямар боломж байна вэ
  • Улаанбаатар хотод хувийн машинд ээлтэй, дугуй, явган хүнд ээлгүй гэсэн судалгаа байна. Дугуйгаар зорчих, алхах боломжтой хувилбарыг дэмжсэн ямар шийдэл байж болох вэ. Судлах.
  • Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,
  • Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,
  • Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,
  • Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,
  • Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,
  • Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,
  • Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох боломж бий юү судлах,
  • Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,
  • Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах судлах,
  • Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох, судлах,
  • Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,
  • Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,
  • Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх,
  • Дугаарын хязгаарлалт үр дүнтэй шийдэл байж чадах уу гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг

судалж танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн богино хугацааны шийдлээ ирэх баасан гарагт, дунд хугацааны шийдлээ ирэх долоо хоногт танилцуулахыг үүрэг болгосон юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-25 12:51

машины тоондоо биш новшнуудаа та нарын газрын наймаанаас болж байгаа юм хаашаа ч явсан төв замруу ордогоос болж байгаа юм

ЗОЧИН
ЗОЧИН
2021-08-25 12:59

Энэ цар тах�##�ын үед тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохимжгүй өвчин нийтийг хамарч улс орон хэцүүднэ. Харин харьяа ла лын дагуу хүүхдүүдийг сургах үнэхээр зөв зохистой арга Мөн хөдөөнөөс орж ирсэн машины зорилгыг тодорхойлж хэд хонох зэргийг мэдээлсэн бичиг өгөх хэрэгтэй Бээжин хот руу ороход А4 цаасан дээр хоног заасан тамгатай цаас өгч хүний нүдэнд харагдахаар байрлуулж явдаг Оюутны хичээлийн цагыг зохицуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-08-25 13:12

Машины тоондоо биш л дээ. Төрийн ордноо нүүлгэж бууриа сэлгэх цаг болсныг л харуулаад байна. Дэлхийд хосгүй Сайхан ордон барих хэрэгтэй. Хөшигийн хөндийд барьж болно доо.

Zochin
Zochin
2021-08-25 13:45

Manaikh shig jijig khottoi ulsad ene ikh khetsyy asuudal bolood bgaa shyy. Yadaj baikhad khuduunii dugaartai mashinuud khotod amidraad baikh yum. Khot khoorondiin bolon UB dotroo ch gesen niitiin teever, unaa munaagaa khugjyylekh yumsan. Niitiin teever tokhigyi, udaan khyleedeg khetsyy uchraas l khyn bolgon khuviin mashin unaad bdg baikh l gej boddog shyy.

Уншигч
Уншигч
2021-08-25 13:48

Үн

зочин
зочин
2021-08-25 14:05

Буруу т�##�даа жолооны хүрдтэй машин импортлохыг 2022 оноос эхлэн бүрмөсөн хориглох хэрэгтэй. Суудлын автомашин бол хүний амьдр�##�ын амин чух�##� хэрэгцээ биш шүү дээ, бараг л тансаг хэрэглээ шүү. Тийм учраас энэ асуудлыг хэнээс ч айхгүйгээр шийдэх хэрэгтэй дээ. 2023-2024 оноос буруу т�##�даа жорооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хоригло, тэгэж байж л энэ их замбараагүй явд�##� цэгцэрэх т�##� руугаа явна шүү. Ийм асууд�##� ярихаар сөрөг хүчин нь улс төржөөд л, түүнээс нь эрх баригчид нь айгаад, арьсаа бодоод байв�##� үүрд төмрийн хогондоо түгжрээд л явах болно доо. Энэ бол хатуу боловч үнэн үг шүү, эрх баригчдаа.

зочин
зочин
2021-08-25 15:01

Дугаарын хязгаарл�##�т, тэгш сондгойгоор нь явуулах гэх мэт �##�бан тас�##�гаанаас захиргаад�##�тын аргаар шийдвэрлэдэг аргаа болимоор юм. Төрийн байгууллагууд, их дээд сургуулийг хотын зах уруу дэд төвүүдэд тараан байрлуулах, дагуул хотыг хөгжүүлэх, тойрог замуудыг бий болгох, хотыг 2 хуваадаг төмөр замыг нүүлгэх, бөөний төв, захуудыг гаргах гм зөндөө аргууд бн. Хүсэл зориг байв�##� хийж хэрэгжүүлнэ.

иргэн
иргэн
2021-08-25 19:34

Тансаг хэрэглээний татвараа гаргаачээ. нэг хаяг нэг гэр бүлийн 2 , 3 дахь машинаас авах татвараа сайн нэм. Та бүхний орлогын мэдүүлэг дээр бүгд олон машинтай гэж гараад байгаа . нэг ядарсан айлын чөдрийн ганцыг хорих гэхээсээ олон тэрэгтнээс авах татвараа нэм.

Холбоотой мэдээ

Back to top button