Нийгмийн

Машинтайгаа урссан хоёр иргэнийг аварчээ

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө 24:49 цагт Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Бүрэг эрэг гэдэг газар Хэрлэн голд автомашинтай иргэд урссан гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Батжаргалаар ахлуулсан зургаан алба хаагч хаягийн дагуу очиход Улаанбаатар хотын харьяат хоёр иргэн Хэрлэн голын салаанд автомашинтай урсаж, живэх аюулд өртсөн байжээ.

Аврагчид цаг алдалгүй шуурхай ажиллаж, аврах завь ашиглан иргэдийн амь насыг авран хамгаалж ажилласан байна. Иймд бороо хуртай, гол мөрний усны түвшин үерийн аюултай түвшинд хүрсэн үед баталгаагүй зам, гарцаар дур мэдэн зорчиж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button