Нийгмийн

Улсын төсвийн 1.4 тэрбум төгрөг НУРАН УНАЛАА

Их Эзэн Чингис хааны үнэнч анд Хөлөг жанжин Боорчийн өлгий нутаг Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө”-г цогцолбор сүндэрлээд удаагүй байгаа билээ. 18 метр буюу зургаан давхар байшингийн өндөртэй тэнцэх хэмжээний тус ордонг хоёр жилийн турш барьж дууссан бөгөөд улсын комисс нь ч барилгыг саадгүйгээр хүлээн авсан нь саяхан. Харамсалтай нь тус хөшөөт цогцолборыг өчигдрөөс нурааж буулгаж эхэлсэн байна.

Учир нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэнэбат агсны бүтээл энэхүү оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаад түүний гэр бүлийнхэн нь  эмзэглэж, хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулахгүй хэмээн мэдэгдсэн. Улмаар гүйцэтгэгч компани улсын төсөвт мөнгийг нь үе шаттайгаар буцаан төлөх тухай мэдээлэл ч гараад буй.

“Андлалын өргөө” нийт 2.6 тэрбум төгрөгийн өртөгтэй. Үндсэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хүч хавсарч байгаад маш өндөр хэмжээний төсвийг улсын төсөвт суулгаж байв. Үүний 1.4 тэрбумыг улсын төсөвт суулгаж, амжилттай гаргасан. Үлдсэнийг дахин гаргахаар төлөвлөж байсан юм. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Хос Санаа” ХХК ажилласан байдаг. 5565669 регистрийн дугаартай “Хос санаа” компани нь 2012 онд гадаад худалдаа явуулах гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь Мөнтуяа овогтой Амарсанаа гэх иргэний нэр бүртгэлтэй байдаг юм билээ.

Ийнхүү та бидний хөлсөө урсгаж, халаасаа тэмтрэн байж төлсөн улсын төсвийн 1.4 тэрбум төгрөг хэдхэн сарын настай шавар байшин болон сүндэрлэчихээд нуран унаж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ичиж амьдраач хоёр малаа.

Зочин
Зочин

Иргэд нь ядуу төр нь энэ тэнд хэрэгтэй хэрэггүй юм бартж нураагаад байдаг баян

Зочин
Зочин

Hiisen, zursan, hiilgesen bygd malnuud. Suurguuli emneleg barihgyi. Ezengyi tor.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Хэзээ оюуны өмч ярьдаг болчихвоо. Өчнөөн тэрбум зарцуулсан байж яагаад буулгаж байгаа нь сонин. Аягүй бол нурчих гэсэн хөөсөн барилга барьж мөнгө идсэн нь илрэх болохоор нураасан биз. Улсын төсвийн үр дүнгүй зарсан Хүрэлсүх, Оюунэрдэнэ, Занданшатар гурав огцрох хэрэгтэй шүү дээ. Бүр шүүхээр хариуцлага тооцуулах хэрэгтэй. Эрдэнэбатын гэр бүл ч гэсэн ямар эрхтэй гэж төсвийн 1.4 тэрбум төгрөгийг салхинд хийсгэхэд тусалж байгаа юм бэ. Цэвжр мөнгө угаалт л байна шүү дээ. МАН бас нэг аймшигт хэрэг хийлээ дээ.

Зочин
Зочин

Улсын төсөв мөнгийг хайрлаж гамнаж оновчтой зөв зүйлд зарцуулж байх ёстой хамгийн том дарга нар маань ийм байх гэж ёстой ой гутчихлаа.Ковид газар авсан иргэдийн орлого эрс буурсан хүнд цаг үед шүү.Айл гэрээр зүйрлэвэл хүүхдүүд нь идэх хоолгүй гэрт нь түлэх түлшгүй даарч зутарч байхад гэрийн эзэн/аав/ нь архи уугаад явдагтай адил юм.

Холбоотой мэдээ

Back to top button