УЛС ТӨР
Ерөнхий сайд ӨНӨӨДӨР ХӨСҮТ-ийн ажилтай танилцана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ, Улсын II төв эмнэлгийн ажилтай танилцана. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр баригдаж, шинээр ашиглалтад орж буй Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын шинэ барилгын ажлын явцтай танилцах юм.
Манай улсын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны “Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах” төслөөр НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд “Вакцин, биобэлдмэлийн төв агуулахын өргөтгөл”-ийн барилгыг олон улсын стандартад нийцүүлэн гурван сарын хугацаанд барьж, өнөөдөр ашиглалтад оруулж байгаа аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.