Нийгмийн

Н.Уртнасан: “Андлалын өргөө”-г барьсан “Хос санаа” компаниас 1.9 тэрбум орж ирсэн

Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Андлалын хөшөө”-г оюуны өмчийн асуудлаас үүдэн нурааж эхэлсэн. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, гүйцэтгэгч "Хос санаа” компанитай гурвалсан гэрээ байгуулсан. Барилгын явцад Д.Эрдэмбилэг агсан хүнд өвчний улмаас нас барсан. Талийгаач зураг төслийн гүйцэтгэлд хяналт хийх боломжгүй болсон учраас оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарч эхэлсэн. Барилгын ажил бүрэн гүйцэд дуусаагүй байгаа үед иргэдийн зүгээс шүүмжлэлүүд ирсэн. Оюуны бүтээлийн зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт ирсэн. Улсын төсвөөс гарсан 1.9 тэрбум төгрөгийг Хос санаа компани буцаан төвлөрүүлнэ гэх хариулт ирүүлсэн” гэсэн юм.

-“АНДЛАЛЫН ӨРГӨӨ”-Г НУРААХАД УЛСЫН ТӨСВӨӨС ЗАРДАЛ ГАРГАХГҮЙ-

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Нураахад хичнээн төгрөгийн зардал гарч байгаа вэ?

-Нураахтай холбогдуулан улсын төсвөөс зардал гаргахгүй. Эцсийн тооцоолол гаргаагүй байна. Машин техник түрээсэлж байгаа. Энэ тухай мэдээллийг нэгтгээд мэдээлэл өгнө.

-Гүйцэтгэлтэй холбоотой ямар алдаа гарсан юм бэ?

Андлалын өргөөний гаднах зураг төсөл бол Д.Эрдэмбилэг агсных. Ийм давагдашгүй хүчин зүйлс үүсээгүй байсан бол доторхыг нь ч хийлгэх байсан. Оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарсан. Иймээс Д.Эрдэмбилэг агсны гэр бүлээс Хос санаа компанид оюуны бүтээлийг зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт тавьсан байгаа. Мөн тухайн гэр бүлээс БОАЖЯ-нд Андлалын өргөөг буулгаж, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүсэж байна гэж хандлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button