Нийгмийн

Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орлоо

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсын Засгийн газарЭрүүл мэндийн яамтай хамтран Дэлхийн Банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлыг сайжруулах зорилгын хүрээнд Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын шинэ барилгыг гурван сарын богино хугацаанд, олон улсын стандартад нийцүүлэн барьж, Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгч байна.

Тус барилгын зураг төслийг Татах Хүч ХХК болон Өрнөл Проект ХХК хамтран боловсруулж, барилга угсралтын ажлыг Монкон Констракшн ХХК, вакцин хадгалах тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг Сетунари ХХК тус тус гүйцэтгэж, НҮБ-ын Хүүхдийн Сан төслийг ерөнхийд нь удирдан шуурхай гүйцэтгэж, Улсын комисст хүлээлгэн өглөө.

Энэхүү барилга нь  хоёр давхар, хуучин агуулахаас дөрөв дахин том, 1,686 м2 талбайтай ба дотроо хүйтэн агуулах, хуурай агуулах, хуурай мөсний цех, оффис, техникийн болон засвар үйлчилгээний хэсэг зэргээс бүрдэх бөгөөд бүрэн цутгамал төмөр бетон хийцлэлтэй, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй,  эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй байдлын хамгийн орчин үеийн дэвшилтэт системээр бүрэн тоноглогдсон байгууламж юм.

Вакцин био бэлдмэлийн шинэ агуулах ашиглалтад орсноор Монгол Улсын эрүүл мэндийн салбар КОВИД-19-ийн болон товлолт вакцинууд, мөн ирээдүйд гарч болзошгүй аливаа цар тахлын вакцин, дагалдах хэрэгслийг нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр хүлээн авах, бүх төрлийн горимоор, стандартын дагуу зөв хадгалах, улс даяар тээвэрлэх түгээх боломжтой болох юм.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсад товлолт вакцинуудыг нийлүүлэх, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр засгийн газарт өргөн хүрээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн олон жилийн түүхтэй байгууллага бөгөөд өмнө ашиглагдаж байсан вакцины агуулахыг 2008 онд мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button