НИЙГЭМ

Нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орно

Наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.

Мөн тус амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орж байна. Дээрх өдрүүдэд нийтийн тээврээр зорчих иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 70044040

дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Өөрчлөлт орж буй чиглэлүүд

  1. Ч:1 5- Шар – Офицеруудын ордон
  2. Ч:2 Шархад - МУБИС - 3,4-р хороолол
  3. Ч:3 Зүүн салаа – Халдварт
  4. Ч:7 Нисэх-МУБИС-Ард КиноТеатр
  5. Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг Төв
  6. Ч:18а 3,4-р хороолол-Ард кино театр -ТЭЦ 3
  7. Ч:18б 3,4-р хороолол –ТЭЦ 3-Цэцэг төв
  8. Ч:19а Цагаан даваа-Офицеруудын ордон -32 тойрог
  9. Ч:19б Цагаан Даваа –Сансар –Офицеруудын ордон
  10. Ч:23 Чингэлтэй ЗүрхУул -МУБИС-Цэцэг төв
  11. Ч:28 Сэлх-7 Буудал-Ард
  12. Ч:29 Сэлбэ-МУБИС-Вокзал
  13. Ч:30 Жанжин клуб-МУБИС-Ард кино театр
  14. Ч:34 Шархад-Сансар-Цэцэг төв-ТЭЦ 3
  15. Ч:37 Улаанхуаран-4-р хороолол
  16. Ч:40 Мах Импекс-Тэнгис-Улаанхуаран
  17. Ч:43 Баянхошуу-Ард-Бөмбөгөр
  18. Ч:47 Орбит-Ард кино театр
  19. Ч:48 Зүүн салаа -Чингэлтэй-МУБИС
  20. Ч:50 Улаанхуаран - Мишээл
  21. Ч:51 3,4-МУИС-Дүнжингарав
  22. Ч:52 3,4-Тэнгис-Зайсан
  23. Ч:53 Яармаг-АРД кино театр
  24. Ч:55 Зайсан –Дэнжийн 1000-ЗГАБ-СоготГу
  25. Ч:57 Улаанчулуут-Их наран -МУИС
  26. Ч:58 Мишээл-3,4 хороолол
  27. Ч:59 ХМК – Офицеруудын ордон
  28. Ч:61 Мишээл-120 Мянгат-Офицеруудын ордон
  29. Ч:63 Хан Хилс –Ривер Гарден –Цэцэг Төв-МУБИС
  30. Ч:66 Зайсан –Цэцэг төв-11-р хороолол
  31. Ч:69 Зунжин-7 буудал-Ард-ТЭЦ3
  32. Ч:70 ТЭЦ 3-Бөмбөгөр-Ард кино театр
  33. Ч:72 Богд хан-Зайсан –Сүхбаатарын талбай
  34. ХО:2 Шарга морьт-Дүнжингарав
  35. Т:2 5Шар~ОФИЦЕР~Ботаник
  36. Т:5 Офицеруудын ордон~III,IV Нийтийн тээврийн үйлчилгээний газар
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button