Нийгмийн

Гадаадын зочдод бэлэглэх үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний санал авч байна

Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд гадны зочид, төлөөлөгч нарт зориулж бэлэг өгөх шаардлага гардаг.

Улсаа төлөөлж өгч байгаа бэлэг учраас Монголоо сурталчлахуйц, үндэснийхээ онцлог шинжийг илэрхийлсэн, чанарын шаардлага хангасан байх талаар Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцжээ.

Улмаар ажил хэрэг болгохоор ажлын хэсгийг байгуулж, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээсээ бүтээгдэхүүний дээж, танилцуулгыг нь авчээ. Нийт 22 үйлдвэрлэгч ноос, ноолууран, арьсан, архи гээд төрөл бүрийн бүтээгдэхүүний танилцуулга, үнийн саналаа ирүүлсэн байна. Энэ нь хараахан тоо хэмжээний шаардлага хангахгүй байгаа учир үндэсний үйлдвэрлэгчдээсээ нэмж саналыг нь авах хэрэгтэй байгаа аж.

Нэгдсэн шаардлага бүхий бэлгийн багц гаргаж гадныханд өгөх нь нэг улсынхаа онцлогийг сурталчлах, нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэгч нарынхаа бизнесийг тодорхой хэмжээнд дэмжих гээд олон давуу талтай. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч нараа энэ ажилд идэвхтэй оролцож, бүтээгдэхүүний саналаа ирүүлэхийг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-27 13:59

тун зөв санаа байна
- "хөсөг"-ийн гэр байдаг /энэ эсгий гэрнүүдийн хийцийг сайжруулах хэрэгтэй, арай л болхи бна/
- монгол уран бичлэг /зүүлтний кулон/
- атганд өлхөн багтахаар модон чамин жижиг сийлбэр, эцэг м�##�, эсвэл төл гм /шараар лакдахгүй байх/

Холбоотой мэдээ

Back to top button