НИЙГЭМ

Хүүхдийн шүдний эмчилгээний аян ирэх сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ

Зорилтот бүлгийн буюу 0-16 насны хүүхдүүдэд шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээ түлхүү “Хүүхдийн шүдний аян” эхэлсэн.

Хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран дээрх аяныг зохион байгуулж байгаа юм.

Тус аян нь наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны хооронд үргэлжилнэ.

  1. 0-16 насны хүүхдүүдэд цаг олголтыг түлхүү олгох буюу нийт цаг олголтын 70 хувийг эзэлнэ.
  2. Цаг олголт нь зөвхөн цахимаар олгогдоно.
  3. Dentalcenter.mn цахим хаягаар 20:00 цагт нэвтрэн орох эрх үүсэх ба үзүүлэх өдрийн өмнөх өдөр цагаа баталгаажуулна.
  4. Үзлэг хийх өдөр: Даваа-Баасан гаригт 08:20-19:20 цагийн хооронд байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн тогтоолд заасны дагуу хүүхэд тус бүр жилд 3 удаа амны хөндийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button