Нийгмийн

А.Бүрэнбаатарыг МҮОНРТ-ийн захирлаар томилсон тогтоолыг хүчингүй болгожээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий захирлын албан тушаалд томилогдох эрхмийг нээлттэй санал хураалтаар сонгон шалгаруулсан.

Ерөнхий захирлын сунгаанд А.Бүрэнбаатар, Б.Ууганбаяр, Г.Гэрэл, Г.Бат-Оргил нарын 15 хүн өрсөлдсөн. Улмаар санал хураалтаар А.Бүрэнбаатарыг сонгосон юм.

Тэгвэл эл сонгон шалгаруулалт хууль бус болсон, "Тооллогын комисс"-ийн хууль бус шийдвэр, хайнга хандаж, алдаатай тоолсон хэмээн үзэж, А.Бүрэнбаатар нартай хамт нэр дэвшсэн, тус телевизийн дэд захирлаар ажиллаж байсан Г.Гэрэл шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэгвэл түүний нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүхээс хангасан байна. Тодруулбал, А.Бүрэнбаатарыг Ерөнхий захирлаар томилсон 2021.03.05 өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Сонгон шалгаруулалтыг холбогдох хууль , баталсан журмынхаа дагуу хийхийг Үндэсний зөвлөлд даалгажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өвөрхангай
Өвөрхангай
2021-08-30 15:39

Энэ ямар үйлс нь хазайсан з�##�уу вэ? Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн байхгүй, Наадам байхгүй, Олимп байхгүй эхнэр хүүхдээ гадаадад хаясан их л худ�##�ч з�##�уу юм гэсэн тийм бол эрт �######�уулсан дээрээ. МҮОНРТ нэр хүнд ч ш�##�аар боллоо.

Холбоотой мэдээ

Back to top button